БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов

Эдийн засаг

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр албаны машин ашиглахыг хориглох тушаал гаргалаа.

Тушаалаар Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов.