Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд: Нийслэлийн хэмжээнд мах нөөцөлсөн 23 байгууллагын төлөөлөлтэй уулзаж үнэ буулгах санал гаргасан

Эдийн засаг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн. Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж байна. 23 байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үнэ буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог" хэмээн хэллээ. 

Улаанбаатар хотод гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн билээ.

Үхрийн ястай мах килограмм нь 8,900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8,300 төгрөг, ямааны мах килограмм нь 7,100 төгрөгөөр есөн дүүргийн 463 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байгаа юм. 

зураг