Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид чуулж байна

Эдийн засаг

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган " болж байна. Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж буй юм.

Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн,  Агрономчдын улсын хоёрдугаар,  зөвлөгөөн, Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн  гэсэн салбар  зөвлөгөөнүүдээр   “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган  үргэлжилнэ. 

Үндэсний чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого, зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замууд, таримал ургамлын сортын салбарын эрх зүйн шинэчлэл, төрөөс олгож буй хөнгөлөлт, урамшуулал, тариалалтад баримтлах технологиуд, Монгол орны ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн зөвлөлдөж байна. Зөвлөгөөнөөр гаргасан шийдвэрүүдийг нэгтгэн салбарын бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн 2021 онд төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 605.0 мянган тонн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.0 мянган тонн төмс, 118.0 мянган тонн хүнсний ногоо, 302.0 мянган тонн тэжээлийн ургамал, 53.0 мянган тонн тосны ургамал буюу нэгж талбайгаагаас улсын дунджаар 15.0 цн үр тариа, 91.0 цн төмс, 118.0 цн хүнсний ногоо, 28.0 цн малын тэжээл, 5.0 цн тосны ургамал тус тус хураан авсан байна.

 Зөвлөгөөнийг  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Түүнчлэн  эрхзүй, бүтэц зохион байгуулалт, өөрчлөлт, эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх, . тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүнсний улаанбуудайн тариалалт, хураан авах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай шатахууны үнэ, хангамжийн тухайд,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гэх мэт сэдвийн хүрээнд   тариаланчиддаа илтгэл тавилаа. Тэрбээр  “Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.  

Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг баталж УИХ-д өргөн бариад байгаагийн зэрэгцээ Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  

 Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж санхүүгийн хувьд бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тариаланчдад үзүүлдэг дэмжлэгийг технологийн хугацаанд харилцан ашигтай хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах, үйл ажиллагааных нь чанар хүртээмжийг сайжруулах  зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж төрийн өмчит “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.  Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100.0 тэрбум, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тариалан, хадгалалт, борлуулалтын аж ахуй эрхлэгчдэд 50.0 тэрбум, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийн зээлийг 2  жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэв. 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 22.4 мянган тонн хүнсний буудайг төр худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.    

  Хүнсний улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас  хэрэгцээт  улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.    Тариалалтад дутагдах 14.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд бүрдүүлсэн үрийн нөөцөөс гаргаж зохицуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 22.5 мянган тонн шатахууны үнэ,  хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах зорилгоор 415.0 мянган га тариалангийн талбайг хамруулж 18.4 мянган км хашаа, 9.7 мянган км ойн зурвас байгуулахад  44.6 сая мод тарихаар тооцож байгаа бөгөөд энэ арга хэмжээнд 365.0 тэрбум төгрөг шаардагдаж байгааг уул уурхайн болон тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хамтын түншлэл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр төлөвлөж байна.  Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахад нийтдээ 18.3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд суурийн байгууламжийг барихад улсын төсвөөс 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна” гэж хэллээ.

 Мөн зөвлөгөөнд оролцогч  "Түшигхангай" ХХК-ийн захирал С.Лхагвасүрэн баруун бүсийн тариаланчдын тулгамдаж буй асуудлаар   "Шатахууны хөнгөлөлт, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олон дэмжлэгийг төрөөс тариаланчдад үзүүлж буйд талархалтай байна. Үр сортын тухай тусдаа хууль гарлаа. Нийслэл хотоос 1,200 гаруй километрийн зайд оршдог баруун бүсээс өнөөдрийн чуулганд оролцож байна. Энэ утгаараа тээврийн хөлс, шатахууны үнийн асуудал бүс нутагт хэцүү байгаа юм.  Энэ жилийн хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчид 30 мянган тонн үр тариа хураан авсан ч хадгалах газар байхгүй.

Баруун бүсэд үр хадгалах агуулах барих ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийвэл энэ асуудал хоцорчих вий гэсэн айдас байна. Мөн баруун бүсэд 30-40 мянган тонны гурилын үйлдвэр барих шаардлагатай байна”  гэж  байр сууриа илэрхийллээ.