158.8 тэрбум төгрөгийн импортын бараанд ногдох 27.3 тэрбум төгрөгийн татвар хуулийн дагуу чөлөөлөгджээ

Эдийн засаг

2022 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 158.8 тэрбум төгрөгийн импортын бараанд ногдох 27.3 тэрбум төгрөгийн татвар хуулийн дагуу чөлөөлөгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51.8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Үүнд:

1. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр, мөн УИХ-ын 2016.09.07-ны өдрийн “Онцгой албан татвараас чөлөөлөгдөх тухай хууль”-ийн хүрээнд 42.8 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 10.9 тэрбум төгрөгийн татвар;

2. Засгийн газрын болон Олон улсын байгууллагын тусламжийн хүрээнд 26.7тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 3.6 тэрбум төгрөгийн татвар;

3. Засгийн газрын болон Олон улсын байгууллагатай байгуулсан зээлийн хүрээнд 35.4 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 5.2 тэрбум төгрөгийн татвар;

4. Хийн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж 21.7 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 3.4 тэрбум төгрөгийн татвар;

5. Бусад төрлийн барааны хувьд татварын холбогдох хуулийн зүйл, заалтуудаар 22.7 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 3.1 тэрбум төгрөгийн татварыг тус тус чөлөөлсөн байна.