Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт 715.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Эдийн засаг

Энэ  оны эхний гурван сарын байдлаар уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт 715.9 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс:

➢ Зэс 441.9 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 180.2 тэрбум төгрөг,

➢ Алт 45.1 тэрбум төгрөг,

➢ Цайр 19.5 тэрбум төгрөг,

➢ Төмөр 13.4 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 5.8 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 10.1 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 800.5 тэрбум төгрөг буюу 52.8 хувиар буурсан байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

➢ Алт 20.0 (80.0%) тэрбум төгрөг,

➢ Цайр 1.7 (9.7%) тэрбум төгрөг,

➢ Бусад 1.0 (11.2%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарчээ.

➢ Зэс 764.5 (63.4%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 27.4 (67.1%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 20.1 (77.6%) тэрбум төгрөг,

➢ Нүүрс 11.2 (5.9%) тэрбум төгрөг