Лондоны Металлын биржид Суурь металлуудаас зэсийн үнэ хамгийн өндөр дүнгээр буурчээ

Эдийн засаг

Мягмар гаргийн үдээс өмнөх арилжаагаар эрс өсөөд байсан суурь металлуудаас зэсийн үнэ хамгийн өндөр дүнгээр буурч хаагдлаа.

Зэсийн үнэ Лондоны Металлын биржид 0.1 хувиар буурч, тонн нь 9228 ам.доллар болсон байна. Тавдугаар сарын 11-ний өдөр зэсийн үнэ сүүлийн найман сарын доод түвшинд хүрч буураад байсан юм. Зэсийн үнэ ийнхүү буурч байгаа ч эргэн өсөх магадлалтай гэж “Commerzbank”-ийн шинжээчид үзэж байна.

Суурь металлаар тэргүүлэгч БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарч, металлуудын эрэлт буурах эрсдэлтэй байгаа нь үнийн хөдөлгөөнийг тодорхойлж байна.