Ургамлын тос, улаанбуудайн гурилын импорт 90 хувь хүртэл буурчээ

Эдийн засаг

Манай улс 2022 эхний дөрвөн сард 61.9 сая ширхэг өндөг импортолжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 21.1, 2020 оны эхний дөрвөн сарынхаас 46 хувиар өссөн байна. 

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг харвал хамгийн их өссөн нь өтгөрүүлсэн болон хуурай сүү байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс 2.8 мянга орчим тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү импортоор авчээ. 

Цагаан будааны импорт мөн 2020 оны эхний дөрвөн сараас 2.9 дахин, тахиа, гахайн махны импорт 2.3 дахин, жимс самрынх 3.1 дахин өссөн байна. Харин улаанбуудайн экспорт энэ онд тэг болж, хүнсний ногооных өнгөрсөн хоёр жилийнхээс 34-41 хувь, ургамлын тос, улаанбуудайн гурилын импорт 90 хувь хүртэл буурсан дүнтэй байна.