Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт 270 орчим тэрбум төгрөг болжээ

Эдийн засаг

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна. “Самурай” бондын эргэн төлөлтийн 248.9 орчим сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо.

Хөгжлийн Банкны зээлийн өр барагдуулалт 2022 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Харин зургаадугаар сарын 16-нд нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байгаа. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эрчимжиж байгаа” гэв.