“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд 2955 хүн бүртгүүлжээ

Эдийн засаг
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад иргэдийн анкетыг энэ сарын 16-ний өдрийг хүртэл хүлээн авсан. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг 17-20-ны хооронд 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг хянажээ.
 
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нийт 3544 хүн давхардсан тоогоор бүртгүүлсэн бол үүнээс 2955 хүн нь давхардаагүй. Мөн баримтын бичгийн шаардлагыг 2407 хүн хангажээ.
 
-Ахлах менежер- 234
-Менежер- 345
-Гүйцэтгэх албан тушаалд- 1828 хүн шаардлага хангасан байна.
 
Бүртгүүлсэн хүмүүсээс шаардлага хангаагүй 1731 байна.