"Тавантолгой төмөр зам" ХХК-аас мэдэгдэл гаргалаа

БОДЛОГО

“Худалдан авах ажиллагааны цахим систем” / www.tender.gov.mn /-д техникийн гэмтэл гарсантай холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК-аас зарласан дараах тендерүүдийн материал хүлээн авах хугацааг хойшлуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.

  1. “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендерийн материал хүлээн авах хугацааг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг.
  2. “Олон улсын аудитын үйлчилгээ” зөвлөх үйлчилгээний тендерийн материал хүлээн авах хугацааг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг.

 

Эх сурвалж: "Тавантолгой төмөр зам" ХХК