Жидакс ХК, Тэнгэрлиг медиа групп ХК зэрэг компанийн хувьцааны ханш өсөлттэй байна

Эдийн засаг

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 180,634,298 төгрөгийн үнийн дүн бүхий 624,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +5.82%), Үндэсний Хувьчлалын Сан (XOC +3.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.21%), Түшиг Уул ХК (TUS -11.76%), Бүтээлч Үйлс ХК (BLC-2.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,199 ширхэг нэгж эрх 20,720,696 төгрөгөөр,

       -"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,275,200 ам.доллар буюу 14,766,925,568 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 14,968,280,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.23% хувиар буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ