Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

БОДЛОГО

Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам болон Ачилтын тойрог замыг /2023.05.30/ байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг хангасны үндсэн дээр Улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна.

 

Эх сурвалж: ЗТХЯ