"Симпл I бонд" өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 1/2802 тоот албан бичгийн дагуу "Ашид Капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрөөс SMPL-BD-05/07/24-C0048-18 кодтойгоор эхлүүллээ.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ