Франц иргэний эмчилгээг өөрийнх нь хүсэлтийн дагуу нэг л эмч гардан хийжээ

Эдийн засаг

Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох франц иргэний эмчилгээг нэг эмч хийсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр хэллээ. Дүрмийн дагуу 14 хоногийн хугацаанд эмч нар солигддог ч энэ удаад өвчтөний хүсэлтийг харгалзан эдгэрэх хүртэлх 47 хоногийн хугацаанд эмчилгээг нэг л эмч хийжээ. 

Тэрээр "Бид ДЭМБ-аас зөвлөж буй стандартын дагуу эмчилгээг хийж байна. Үүн дээр эмч нарын мэдрэмж, мэдлэг нэмэгдэж эмчилгээг хийнэ. Мөн бидний хувьд мэдлэг чадвараас гадна сэтгэлийг чухалчилах ёстой. Мэдлэг, сэтгэл хоёроо хослуулж амжилтад хүрнэ. Өвчтөн өөрөө эмч, сувилагч, үйлчилж байгаа баг хамт нэг баг болж байж эмчилгээний үр дүн илүү сайн гардаг. Тухайн хүнтэй ойлголцож, нэгнээ хүндэтгэн хайрлахад сэтгэлийн маш нарийн, нандин холбоо харилцаа үүсдэг. Дүрмийн дагуу өвчтний эмчилгээг хийж буй эмч нарыг 14 хоногт солих ёстой боловч Франц иргэн эмчээ солиогүй шалтгаан нь өөрийнх нь хүсэлтийн дагуу юм. Тэрээр “Энэ эмчдээ итгэж байна, дахиж өөр шинэ хүнтэй харьцмааргүй байна” гэсэн юм.

Сэтгэл санаанаас гадна хувь хүний биеийн онцлогоос шалтгаалж эмчилгээний байдал янз бүр байдаг ч хамгийн гол нь сэтгэл санаа чухал юм" гэлээ.