Дарханы замын засварын улмаас Баруун түрүү чиглэлийн маршрутыг өөрчиллөө

Эдийн засаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-наас СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн энэ сарын 25-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.