10 сарын 15 (Даваа)
Улаанбаатар 15oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 15oC (Багавтар үүлтэй)
Дархан 16oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 16oC (Багавтар үүлтэй)

“Самсунг Cи энд Ти” компанитай хийсэн ТӨМӨР ЗАМЫН ГЭРЭЭ хүчингүй болжээ

2016-10-21
 “Самсунг Cи энд Ти” компанитай хийсэн ТӨМӨР ЗАМЫН ГЭРЭЭ хүчингүй болжээ

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компанитай байгуулсан байсан.

Энэ гэрээг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнөөдөр хүчингүй болгосон байна. Гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж өнөөдөр ийнхүү дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат мэдээллээ.

Тэрбээр “Гашуун сухайт хүрэх энэ төмөр зам нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Энэ зам жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Нүүрсээ тогтмол тээвэрлэхэд 11 жилийн дотор зардлаа 100 хувь нөхнө.

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг “Энержи Ресурс” компани өөрөө ашиглалтад оруулаад 30 жилийн дараа улсад тодорхой хувийг нь өгөх нөхцөлтэй байсан. Уг компанийн боловсруулсан ТЭЗҮ-гээр энэ зам 1.1 тэрбум ам.доллараар босно. Өмнөх Засгийн газрын үед Н.Алтанхуяг Ерөнхий  сайд энэ гэрээг хүчингүй болгож, Монголын Төмөр Зам компанид эрхийг нь шилжүүлсэн.

Энэ төмөр замыг ганцхан Таван толгойн нүүрсийг тээвэрлэнэ гэж бодож болохгүй. Оюу толгойн зэсийн баяжмалыг ч гэсэн энэ замаар экспортод гаргана. Төмөр замын тавдугаар зөрлөгийг Оюу толгой уурхайтай холбож баяжмалаа тээвэрлэнэ. Мөн ойр хавийн төр болон хувийн хэвшлийн ордуудын нүүрсийг тээвэрлэж, тээврийн эрчмийг ихээр нэмэгдүүлэх боломжтой.

“Энержи Ресурс”-ын боловсруулсан ТЭЗҮ-д зөвхөн Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр зам гэж байсан. Одоо Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам болох юм байгаа юм. Энэ утгаараа төр, улсын төсөвт төвлөрөх орлого нь нэмэгдэх ач холбогдолтой төмөр зам.                                                                                                                                                                          

“Самсунг Cи Энд Tи” компани санхүүгийн хувьд асуудал үүссэн гэж үзээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөх боломж одоохондоо байхгүй.

Харин уг компани МТЗ компанитай санхүүжилтийн асуудлаас болоод зогссон гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байгаа.

МТЗ компаниас санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлтийг тавьсан боловч Самсунг Cи энд Tи компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн юм. Гэрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ өнөөдөр хүчингүй болголоо. Ямар нэгэн гомдол санал гараагүй” гэв.

                                                                                                                                                                                 ikon.mn