07 сарын 18 (Лхагва)
Улаанбаатар 26oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 23oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бороо шиврэнэ)
Багануур 25oC (Түр зуурын бороо)
Ханбогд 36oC (Бага зэргийн бороо)

Долларын ханш 220 төгрөгөөр буурлаа

2016-11-11
Долларын ханш 220 төгрөгөөр буурлаа

Монголбанк өчигдрөөс эхлэн бий босон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72,4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна.

Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ. Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж огцом буурсан байна.

Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2480 төгрөгөөр зарж байна. Монголбанк энэ удаагийн ханшийн огцом өсөлтийг тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсээр байна.