04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

С.Баяр: 40 жилийн өмнөх “Эрдэнэт”, 4 жилийн өмнөх “Оюу толгой” Монголын ЭЗ-ийг авч явж байна

2016-11-17
С.Баяр: 40 жилийн өмнөх “Эрдэнэт”, 4 жилийн өмнөх “Оюу толгой” Монголын ЭЗ-ийг авч явж байна

УИХ-ын чуулганаар гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны үеэр ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдох гэж буй С.Баяр үг хэлэв.

Тэрбээр “Оюу толгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага “Оюу толгой” шүү дээ. 

40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн “Оюу толгой” хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа байх. Энэ мөнгөөрөө л бид тэтгэвэр тэтгэмж, цалингийн асуудлыг шийдэж байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин тавигдаж байгаа болов уу гэж бодож байна.

Монголоос нэг ч төгрөгийн зардал гараагүй.  Үйл ажиллагаа явуулснаас хойш 1.8 их наяд төгрөгийн төсөв хуримтлуулчихсан байгаа. Гэрээг сайжруулах асуудал бол Засгийн эрх барьж байгаа нам, Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа шүү дээ. Би тийм л хариу өгмөөр байна” гэв.

ikon.mn