09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

БНХАУ-ын гадаад хэргийн яам: Монголын засгийн газар амлалтаа биелүүлнэ гэж найдаж байна

2016-12-22
БНХАУ-ын гадаад хэргийн яам: Монголын засгийн газар амлалтаа биелүүлнэ гэж найдаж байна

БНХАУ-ын гадаад хэргийн яамны мэдээллийн цаг өчигдөр буюу Лхагва гарагт болж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Энэ үеэр Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын “Далай Ламыг энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монгол улс хүлээж авахгүй” гэсэн мэдэгдлийн талаар байр суурийг нь сонссон байна.

Хуа Чунинь энэ асуултад хариулахдаа “Хятадын тал Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын ил тод мэдэгдлийг талархан хүлээж авч байна. Төвдийн асуудал бол Хятад улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолтой холбоотой, Хятадын үндэсний ашиг сонирхолд хамаатай асуудал. Төвдийн талаарх Хятадын байр суурь хөдөлшгүй бөгөөд тодорхой. Монголын тал гаргасан алдаанаасаа суралцаж, Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэн, Хятад-Монголын харилцааг сайжруулах амлалтандаа хүрэхийн тулд хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны байр сууриас харвал хэсэг хугацаанд муудаад байсан хоёр орны харилцаа эргэн хэвийн түвшинд хүрч байгаа бололтой. Гадаадын зарим хэвлэлд энэ мэдээллийн дараа “Монголын эсрэг авсан Хятадын худалдааны хориг өндөрлөж байна” гэж мэдээлжээ.