01 сарын 21 (Ням)
Улаанбаатар -26oC (Үүлшинэ)
Эрдэнэт -26oC (Үүлшинэ)
Дархан -26oC (Үүлшинэ)
Багануур -28oC (Үүлшинэ)
Ханбогд -12oC (Үүлшинэ)

Төмрөөр урладаг залуус дөрөв дэх “том” бүтээлээ гаргажээ

2016-12-23
Төмрөөр урладаг залуус дөрөв дэх “том” бүтээлээ гаргажээ

Байгалийн баялгаар элдэв төрлийн өвөрмөц бүтээл хийдэг. Тэгвэл тэдгээрийн нэг нь төмрөөр бүтээл урлах юм. Манай залуус дэлхий дахинд хөгжиж буй шинэ урлаг, бүтээлтэй хөл нийлүүлэн алхах болсоны нэг нь төмрөөр бүтээл урладаг болсон явдал юм. 

Хаягдал төмрөөр бүтээл урладаг залуусын тухай мэдээлэл сошиал сүлжээнд хэд хоногийн өмнө цацагдсан. Тэд төмрөөр морь, терминатор, чоно зэргийг тун гоёмсог урласан байв.

Төмрөөр бүтээл урлагч залуусын нэг Х.Баярмагнайгаас цөөн асуултад тодруулга авлаа.

Та хэзээнээс төмрөөр бүтээл хийдэг болсон юм бэ?

Хамгийн анхны бүтээл болох хүн чоно, терминатор хоёроо 2011 оны намар гаргасан. Дараа нь 2015 онд “Харийхан буюу пердатор”. Одоо энэ азарга бол дөрөв дэх бүтээл юм.

Хаягдал төмрөөр урладаг гэсэн байх аа?

Яг ч бас хаягдал төмөр биш. Машин техникийн жижиг деталь, боолтоор хийж байгаа юм. Энэ урлал Азид сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Урлагийн төрөл зүйл гэх үү дээ. Бидний хувьд Монголд анхдагч болгож, цааш нь хөгжүүлэх зорилготой бүтээлээ урлаж эхэлсэн.

Та нар гурвуулаа хамтарч урладаг юм билээ. Ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

Янз янзын л мэргэжилтэй залуус байна даа.

Тухайлбал?

Нэг маань зураач, нөгөө нь гаалийн байцаагч. Миний хувьд уран дархан, гагнуурчин хүн л дээ. Бүгд нэгдсэн нэг зорилгоор баг болж ажилласан юм.

Өвөрмөц төрхтэй бүтээл урладаг залуусын бүтээлийг хүмүүс ихэд сонирхон, дэмжиж худалдаж авдаг байна. Залуус цаашид илүү содон бүтээл төлөвлөөд байгаа аж.