09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

Хоёр төмөр замын ТЭЗҮ-г Хятадын компани боловсруулна

2016-12-27
Хоёр төмөр замын ТЭЗҮ-г Хятадын компани боловсруулна

Чойбалсан-Хөөт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болжээ. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-тай санамж бичиг байгуулсан талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

БНХАУ-ын “Си Ар И Си” компани нь   ТЭЗҮ-ийг олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн боловсруулж, “Монголын төмөр зам” ТӨХК-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын нийт урт нь 192 км, Зүүн хойд Азийн эдийн засгийн бага хурлаас 2000 онд тээврийн коридоруудыг тодорхойлсон. Эдгээр коридорын нэг нь Монгол Улсын төмөр замын хэтийн төлөвтэй уялдуулан “Боорж-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Чанчунь чиглэлийг улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой” гэх тэмдэглэл гарсан байдаг.

Чойбалсан-Хөөт чиглэлийн 192 км төмөр замыг 1520 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар тусгасан. Энэ нь цаашлаад БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрч, далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж үүсэх талаар албаныхан мэдээллээ.