07 сарын 17 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 22oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бага зэргийн бороо)
Багануур 25oC (Бага зэргийн бороо)
Ханбогд 35oC (Бага зэргийн бороо)

146 мянган өрхийн шөнийн тарифыг тэглэлээ

2017-01-02
146 мянган өрхийн шөнийн тарифыг тэглэлээ

-30 мянган өрх тоолуураа солиулна-

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг хэсэг болох гэр хорооллын өрхийн цахилгааны тарифыг шөнөөр тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Шөнийн тарифыг тэглэх албан ёсны тогтоол нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид Эрчим хүчний зохицуулах хорооноос ирээгүй тул энэ шийдвэр хэрэгжиж эхлээгүй” гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас тодруулбал, “Одоогоор тогтоол нь албан ёсоор ирээгүй. Хэдий тийм ч шөнийн тарифт шилжих ажил цаг хугацаандаа эхэлсэн” хэмээн албаны хүн мэдээллээ.

Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн мэдээлж буйгаар энэ хөнгөлөлтөнд гэр хорооллын нийтдээ 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн тарифт тоолууртай 112 мянган хэрэглэгч шууд шилжих юм байна. Харин 30 гаруй мянган хэрэглэгч энгийн тоолуураа тарифт тоолуураар солиулах шаардлагатай гэлээ.

Иргэд энгийн тоолууртай бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 70047004 утсаар холбогдож заавар зөвлөгөө авч, солиулж болох юм байна.

Шөнийн тарифт шилжсэнээр 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэнэ гэсэн үг. Мөн шөнийн тарифыг тэглэснээр ачааллаа хэтрүүлж, цахилгааны утасны даацыг хэтрүүлбэл галын аюултай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна.