09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

Шинэ нисэх онгоцны буудал жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай

2017-01-03
Шинэ нисэх онгоцны буудал жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай

Улаанбаатараас 40-өөд киллометрийн зайтай Хөшигийн хөндийд барьж буй  Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улсын комисс хүлээн авахаар болсон байна. 

“Шинэ нисэх буудал нийт 1200 га талбайтай бөгөөд “БОИНГ 747”, “АЗЗО” зэрэг тив алгасан нисдэг том ангиллын онгоц хүлээж авах боломжтой. Зорчигч хүлээн авах танхим нь 37 мянган ам.метр талбайтай, жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Зурвас нь хоёр талаасаа чөлөөтэй буух боломжтой. Нэг тал нь бүрэн тоноглогдсон. Зурвасын хийц нь 40 см зузаан төмөр бетон хийцтэй учир өндөр даацтай. Зургаан хүзүүвчтэй бөгөөд  тав  нь олон улсынх нэг нь орон нутгийнх” хэмээн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ерөнхий менежер  Г.Бат хэллээ.

Шинэ нисэх буудлын зогсоолд  нийт 21 онгоц багтах бөгөөд зорчигч үйлчилгээний барилга шилэн пасад бүхий төмөр хийцтэй. Нэг талдаа хоёр, нөгөө талдаа гурван давхар байхаар газрын хэвлийг тооцоолж хийснээр онцлогтой аж.

Түүнчлэн энд Нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж дулааны зуух болон 1490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил, үерээс хамгаалах далан зэргийг барьжээ.

Шинэ нисэх буудлыг барихад  нийт 65.6 тэрбум иен зарцуулсан байна.