01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Өмнөговьт нэгэн содон хөшөө бослоо

2017-01-03
Өмнөговьт нэгэн содон хөшөө бослоо

Өмнөговь аймагт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ түүхт ойн үеэрээ нэгэн содон хөшөөг босголоо.

Тус аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт цагт 6.3кВ хүчдэл гаргах, 800кВт буюу 0.8мегаваттын чадалтай ДГ-72м-6300 маркын дизель генератор зургаан ширхэг ажилладаг байжээ. Эдгээрийг дулааны цахилгаан станц барьснаар ажиллуулахаа больж түүх болон үлдсэн байна. Харин тус үйлдвэрийн хуучин зааланд  дизель хөдөлгүүрийн хуваарилах гол хадгалагдан үлдсэн байсныг "ӨБЦТС" ТӨХК-нийн хамт олон хөшөө болгон мөнхжүүлсэн байна.

1950 онд тус аймагт 30кВт-ийн  дизель станц авч ирсэн нь Өмнөговь аймагт "Иличийн гэрэл" анх ассан гэж үздэг байна. Харин 1966 онд  Аж үйлдвэрийн яамны шийдвэрээр албан ёсны эрчим хүчний үйлдвэр байгуулсан учир ийнхүү энэ жил ойн баяраа тэмдэглэж байгаа гэнэ.