07 сарын 18 (Лхагва)
Улаанбаатар 26oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 23oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бороо шиврэнэ)
Багануур 25oC (Түр зуурын бороо)
Ханбогд 36oC (Бага зэргийн бороо)

2017 оны эхний хагаст Оросын анхны хөвдөг цөмийн цахилгаан станц ажилд орно

2017-01-03
2017 оны эхний хагаст Оросын анхны хөвдөг цөмийн цахилгаан станц ажилд орно

ОХУ-ын төрийн өмчит Росатом компани Оросын анхны хөвдөг цөмийн реакторыг 2017 оны эхний хагаст ажиллуулж эхлэхээ мэдээлжээ.

“Академик Ломоносов“ нэртэй уг хөвдөг станцыг Оросын Чукоткийн бүс нутагт үйлдвэрлэж байгаа бөгөөд хоёр ширхэг КЛТ-40 реактор агуулдаг. Эдгээр нь нийлээд 70 МВ-ын цахилгаан эрчим хүч, эсвэл 300 МВ-ын халаалт гаргах чадалтай байх гэнэ.

Росатомын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн салбар компани болох Росэнергоатом Концерний мэдэгдэлд “Хөвөгч цөмийн цахилгаан станцыг цэнэглэх, ажиллагаанд оруулах явц 2017 оны эхний хагаст багтаж хийгдэхээр төлөвлөгдсөн” гэжээ.