01 сарын 21 (Ням)
Улаанбаатар -26oC (Үүлшинэ)
Эрдэнэт -26oC (Үүлшинэ)
Дархан -26oC (Үүлшинэ)
Багануур -28oC (Үүлшинэ)
Ханбогд -12oC (Үүлшинэ)

Монголбанк: 50 мянгатын дэвсгэрт шинээр гаргахгүй

2017-01-03
Монголбанк: 50 мянгатын дэвсгэрт шинээр гаргахгүй

Олон нийтийн дунд 2017 оны эхнээс 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэсэн мэдээлэл гарч, уг мөнгөн тэмдэгтийн дүрс бүхий зураг цахим сүлжээнд нийтлэгдэх болсон.

Энэ талаар Монголбанкны хэвлэлийн албанаас тодруулахад, “Монголбанкны хувьд эдийн засгийн хүндрэлийг аль болох хохирол багатайгаар богино хугацаанд даван туулах, эдийн засгаа сэргээхэд бүх анхаарал, цаг хүчээ зарцуулан ажиллаж байна. Энэ асуудалтай харьцуулахад шинэ төрлийн мөнгөн тэмдэгт буюу 50 мянгатын дэвсгэрт хэвлэх нь тийм ч чухал биш.

Тийм учраас Монголбанк 50 мянгатын дэвсгэрт хэвлэх гэж байна гэдэг мэдээлэл нь ор үндэсгүй, худал юм. Тэгээд ч шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх асуудлыг хуулиараа УИХ хэлэлцэж шийддэг. Монголбанк дангаараа шийдэх боломжгүй юм” гэлээ.