01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Замын түгжрэл жилд 50 тэрбумыг “залгидаг”

2017-01-03
Замын түгжрэл жилд 50 тэрбумыг “залгидаг”

-Нэг жолооч замын түгжрэлд зогсохдоо өдөрт 1380 төгрөгийг хий дэмий зарцуулдаг-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциациас нийслэлийн замын түгжрэлээс үүдэлтэй тооцоолол бүхий хэд хэдэн судалгаа гаргажээ. Судалгааны явцад замын түгжрэлийг эдийн засгийн үүднээс нь судалсан байна. Монголчууд жилд 50 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахууныг замын түгжрэлд зогсох зуураа зарцуулдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн замын хөдөлгөөнд 466 мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Энэ тоог дугаарын хязгаарлалт, хөдөө орон нутгийг зорьдог зуны саруудыг оруулаад тооцоход багаар бодоход 200 мянга гаруй машин замын хөдөлгөөнд оролцдог байна. Тэгвэл нэг жолооч замын түгжрэлд зогсохдоо өдөрт 1380 төгрөгийг хий дэмий зарцуулдаг гэж тооцжээ.

Энэ талаар тус ассоциацын тэргүүн С.Энхтөр “Гол нь арга хэмжээг цогцоор авах нь чухал. Зогсоол, уулзваруудын чадал, зохион байгуулалт, иргэдийн цагийн менежмент зэргийг харгалзан замын түгжрэлийг бууруулахад цогц бодлогоор шийдэх  хэрэгтэй” гэжээ.

news.mn