01 сарын 22 (Лхагва)
Улаанбаатар -13oC (Ялимгүй цас)
Эрдэнэт -9oC (Ялимгүй цас)
Дархан -12oC (Үүлшинэ)
Багануур -13oC (Үүлшинэ)
Ханбогд 0oC (Үүл багаснa)

Лондон хот БНХАУ-тай төмөр замаар холбогдлоо

2017-01-04
Лондон хот БНХАУ-тай төмөр замаар холбогдлоо

БНХАУ Их Британийг холбосон төмөр замын сүлжээ нээлтээ хийлээ. Энэ нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний 2013 онд санаачилсан "Нэг зам, Нэг бүс" санаачилгын Европын улсуудтай худалдааны харилцаагаа өргөжүүлэх дараагийн алхам болж байгаа юм. Анхны ачаа тээвэрлэлт БНХАУ-ын зүүн хэсгийн Жөжян мужийн Иу хотоос нэгдүгээр сарын нэгний өдөр хөдөлсөн бөгөөд 18 өдрийн турш 12 мянган километр замыг туулан Лондонд хүрнэ гэж БНХАУ-ын Төмөр замын компани даваа гарагт мэдээллээ.

Ийнхүү Лондон хот БНХАУ-тай төмөр замаар холбогдсон Европын 15 дахь хот болж байна. Галт тэрэг 200 чингэлэг ачаа тээвэрлэх боломжтой нь далайн тээвэртэй харьцуулахад хамаагүй их хэмжээний ачаа тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна Зүүн Азиас Хойд Европ хүртэлх далайн тээвэр 30 хоногийг зарцуулдаг бол төмөр замын тээвэр ердөө 15 хоногийг зарцуулах боломжтой. Мөн үнийн хувьд ч агаарын тээврээс хоёр дахин хямд байгаа нь давуу талтай гэж "Brunel Shipping"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Уайт онцолж байна.