11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

ОХУ-ын нефть, байгалийн хийн олборлолт өсчээ

2017-01-05
ОХУ-ын нефть, байгалийн хийн олборлолт өсчээ
      ОХУ-ын өнгөрсөн 2016 онд олборлосон нефть, байгалийн хийн хэмжээ нэмэгдлээ хэмээн ОХУ-ын Эрчим хүчний яам энэ сарын 2-нд мэдээллээ.
 
Тус яамны мэдээгээр 2016 онд ОХУ 547 сая 490 мянган тонн нефть олборлосон нь өмнөх 2015 оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин нефтийн экспорт нь хэмжээ 4.8 хувиар өсчээ. Байгалийн хийн олборлолт 640 тэрбум шоо метрт хүрч, өмнөх 2015 оны мөн үеэс 0.7 хувиар нэмэгдсэн байна.
 
Энэ 2017 онд ОХУ-ын нефтийн олборлолт буурна, учир нь ОПЕК-ийн хэлэлцээрийн дагуу ОХУ нэг өдөрт олборлох түүхий нефтийн хэмжээгээ 300 мянган баррелиар хорогдуулах юм.
 
news.mn