04 сарын 27 (Баасан)
Улаанбаатар 25oC (Үүлшинэ)
Эрдэнэт 19oC (Бага зэргийн бороо)
Дархан 23oC (Бороо шиврэнэ)
Багануур 25oC (Үүлшинэ)
Ханбогд 29oC (Багавтар үүлтэй)

Ардаа уул уурхайтай гишүүн байгалийг хайрлан хамгаалъя гэж дуугарах болов уу

2017-09-29
Ардаа уул уурхайтай гишүүн байгалийг хайрлан хамгаалъя гэж дуугарах болов уу

Монгол Улсын хөгжлийн бодлого тогтворгүйгээс  хөгжлийн суурь болсон  байгалийн баялаг гарын салаагаар урсч байна.  Би хувьдаа ингэж боддог.  БНМАУ ардчилсан тогтоолцоо шилжсэн он жилүүдээс хойш өөрөөр хэлбэл шинэ цагийн Монгол Улсад  өрнөсөн  улс төрийн үйл явдал нь өрөө  ийм дүгнэлтэд хүргэж байгаа юм.   Өнгөрсөн 25 жилийн хугацаанд  манай улсын Засгийн газар нийтдээ  15 удаа огцорсон байх жишээний. Энэ нь монголчууд29   Ерөнхий сайдын нүүрийг үзжээ гэсэн үг. Хэдхэн хоногийн дараа 30 дахь Ерөнхий сайдыг УИХ батламжилна. Төрийн залгамж чанар гэж байдаг бол хэн огцорч, хэн томилогдов гэдэг нь бидэнд цаашлаад  манай улстай харилцаатай улс орнуудад тийм ч сонин биш байж мэдэх юм.  Тиймгүй учраас Засгийн газар солигдох бүрийд  бүх зүйл хүлээлтийн байдал руу шилжиж шинээр байгуулагдсан Засгийн газар нь өмнөхөө үгүйсгэдэг тул  ихэнхдээ бүхнийг шинээр  эхлүүлэх хэмжээнд очдог. Энэ байдал уул уурхай салбар  цаашлаад байгалийн баялгийн ашиглалтад ч нөлөөлөх нь бий.  Шулуухан хэлэхэд, Монгол Улс газрын хэвлийн баялгаараа дэлхийн анхаарал сонирхлыг ямагт татсаар ирсэн. Татсаар ч байгаа.   Ялангуяа, гадны хөрөнгө оруулагчид болоод хувьцаа эзэьшигчдийн.  Тэр бүү хэл гадныхан Монгол орны байгалийн баялгийн нөөцөд судалгаа хийж үзээд дунджаар 1,5 их наяд ам.доллароор үнэлсэн тухай хэвлэлээс уншиж байсан.  Хэрэв энэ мэдээлэл бодитой бол монгол хүн байгаа баялгаа зөв зохистой, өөрөөр хэлбэл, зах зээлийн хэллэгээр  менежментийн оновчтой хэлбэрийг хэрэгжүүлэх аваас  үеийн үед бусдаас гуйхгүйгээр амьдарч болох байх. Харамсалтай нь  Монголын төр нь улс төрийн нөхцөл байдлаас болж байнга тогтворгүй явж ирсэн учраас төрийнхнь  менежмент ч тогтворгүй байдаг.  Бидний эл сул тал ихэнхдээ бусдад бэлэн зууш болдог гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Олон жишээг ч дурдаж болно. Манайд  байгалийн баялаггүй  газар нутаг  гэж үгүй болов уу. Хог хаядаг байсан жуу жалга нь хүртэл алтны судалтай байсан тохиолдол хэд хэд давтагдсан. Гэвч энэ бүхэн  төрийнх нь бодлого тогтворгүйн улмаас мөнгөтэй харийнхны халаасыг хялбар дүүргэх хэрэгсэл болж хувирсан даа, хөөрхий.  

Тодруулж хэлбэл, ямар ч боловсруулалтгүйгээр   гадагшаа түүхий эд хэлбэрээр хил даван одож буй. Хэрэвзээ төр нь тогтвортой, бодлого нь тодорхой, залгамж чанартайсан бол эдүгээ  Монгол Улс хэд хэдэн боловсруулах үйлдвэртэй болчихсон, ажилгүйдэл гэж үгүй, ард түмэн нь баялгаасаа хувь хүртээд сууж байх байлаа. Гэтэл өнөөдөр улсаараа өрөнд орчихсон, нэг сартай балчир үрс нь хүртэл 25 сая төгрөгийн өрөнд унаж байх жишээний.   Өрийг хэзээ нэгэн цагт барагдуулж болно. Харин дахин сэргэхгүйгээр байгаль дэлхийг сүйтгэж орхисныхоо төлөөсийг  өнөө хэдэн баячууд нь цугуулсан мөнгөөрөө лав төлж дийлэн  ард нь гарахгүй биз.  Чухамдаа Байгаль орчны яам гэж бий. Ажил үүргийн хуваарь ёсоор бол тэд уул уурхайнхныг хөдөлгөхгүй гартаа барьж байх ёстой яам. Гэтэл одоо уул уурхайнхантайгаа нийлчихсэн хамтдаа сүйтгээд алхалж буй. Мөнгөтэй аж ахуйн нэгжүүд  нөөцтэй болох нь тогтоогдсон л бол хаа дуртай газраа хайгуулын болоод ашиглалтын лицензийг хэд хэдээр нь эзэмших болсон. Дархан цаазат, ой мод, гол горхины эх байх эсэх нь тэдэнд ертөө ч хүртээл үгүй.   Ганцхан жишээ дурдая.   Минжийн хангайн салбар уулсын үргэлжлэл, Ерөө сумын нутагт орших  Баянмөнх хайрхан гэж цагтаа   Хөвсгөлийн тайгаас дутахааргүй үзэсгэлэнт байгальтай сүрлэг өндөр уул байлаа. Одоо уул байсны ором ч байхгүй  элэг  эмтрэм талхлагдсан  газар болж хувирсан.  Ой мод нь ч байхгүй болсон. Баялаг нь вагон вагоноороо хил даван одсон бол ой нь мөн л шуудайнд багтан Улаанбаатарт ирж эдүгээ үнс болоод салхинд  хийсээд  дууссан.   Харин уулыг тал болтол нь талхисан эр төр түшилцээд сууж буй. 

.  

Би өнгөрсөн зун   Сэлэнгэ аймгийн Ерөө суманд  амрах нэрийн дор ажиллаад ирсэн. Сэтгүүлч явж байна гэвэл хэн ч юу ч дуугарахгүй.  Орон нутгийн удирдлагууд ямар ч мэдээлэл өгөхгүй. Учир нь тэд бүгд орон нутагт нь үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн  өгсөн мөнгөөр амьдрал ахуйгаа өөд татаж, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан улс байдаг юм.   Баялгаа ашиглуулсан сум хөгжиж дэвшин, Монголын нүүр царай болж яваа бол бид нэгийг бодож, өршөөж болно. Гэтэл сум нь ядуу хэвээр, ажилгүй эрчүүд нь архи эргүүлсэн хэвээр, суманд нь жижиг дунд үйлдвэрлэл  хөгжөөгүй, аймгаас өгсөн татаасаар амьдарч байгаа гээд төсөөл дөө.  Уг нь  бол гурван тэрбум гаруй төмрийн хүдрээ  экспортод гаргасан сум  чинь хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байх ёстой санагдана. Гэтэл 1960-аад оны дунд үед баригдсан сургуулийнх нь барилга сурагчдынхаа хөлд нурчих шахаж байхад эмнэлгийнх нь дээврээс  бороо, цасны ус гоожсоор арван өвөл, арваны зуны ард гарч байна гээд төсөөл дөө. Болдтөмөр Ерөө голкомпанийн  орон нутагт  бий болгосон бүтээн байгуулалт гэвэл биеийн тамирын заал л байдаг аж. Ингэж хэлэхээр сумын араар тавьсан засмал замыг нэрлэх байх. Гэвч түүнийг орон нутгийн хэрэгцээнд бус  уурхай ругаа тавьсан зам гэдгийг нутгийн иргэд хэлээд өгөх юм билээ Бас төмөр зам тавьсан гэх биз. Тамөр замын рейс төмөр, вагоны тэвш зэргийг хятадаас худалдаж авна. Үүнийг дагаад Монголд орж ирсэн мөнгө эргээд хятад руу урсчихаж байгаа юм. Тэгэхээр хүдрээс үлдсэн жаахан мөнгө хаашаа одов гэдэг асуулт урган гарч ирэх нь дамжиггүй.  Олон зуун ажилтан, тэдний ар гэрийг тэжээдэг хэмээн компаний удирдлагууд тайлбарлах байх. Үнэн хэрэгтээ  500 гаруй ажилтан байгаагаас 150 нь орон нутгийнх.   Миний олж авсан мэдээллээр тус компаний захирал төрж өссөн нутаг, түүн дээр дөрөөлөн их улс төр өөд зүтгэх  тойргоо зургаан жилийн өмнөөс мөнгөөр “усалж ” тордсоор ирсэн. Өөрөөр хэлбэл,  Баянмөнх хайрхан, Ерөө голын  хөрсөн доорхи баялаг улс төрчийн гарын салаагаар урсаад дуусч буй хэрэг. Энэ бол ердөө ганцхан жишээ.   “Болдтөмөр Ерөө голын талаар дуугарч байгаа нэг ч яамны мэргэжилтэн,  байгаль орчны байцаагч, орон нутгийн удирдлага алга. Буруутай үйл ажиллагааг нь шүүсэн хууль хяналт ч гэж алга.  Бүх зүйл ард түмний нүднээс далд өрнөж байна. Хариуцлага тооцож, тулж ажиллах үүрэг бүхий БОАЖ-ын яамны ажлыг хэдэн төрийн бус байгууллагын авгай нар  л гүйцэтгэсээр ирсэн.  Тэд байгаагүй бол  ч..,.   Компаний тухай мэдээлэл  компани шигээ хаалттай. Эрх мэдэл бүхий албан тушаалтантай уулзах хүсэлтийг хэдэн зуун удаа тавиад ч нэмэргүй. Үүдэн дээрээс нь л хөөгдөнө. Монголын ард түмэнд  “Болдтөмөр Ерөө гол” компани Ерөөгийн сав гараас төмрийн хүдэр олборлож, Хятад руу гаргадаг гэх цорын ганц мэдээлэл бий.   Асуудлыг төрд  гаргаж тавъя гэхээр УИХ-ын гишүүдийн ихэнх нь  хувьдаа уул уурхайтай эс бөгөөс ямар нэг байдлаар тэдэнтэй холилдсон байдаг болохоор ам нээх эрх хийгээд сонирхол байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ монголчууд бүгдээрээ тэнэг биш

 

Ч.Чулуун 

 

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх