10 сарын 15 (Даваа)
Улаанбаатар 15oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 15oC (Багавтар үүлтэй)
Дархан 16oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 16oC (Багавтар үүлтэй)

Саудын Араб ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орд газарт эзэмшилтэй болохыг хүсэж байна

2017-10-04
Саудын Араб ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орд газарт эзэмшилтэй болохыг хүсэж байна
Саудын Араб улс ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орд газарт эзэмшилтэй болохоор хэлэлцээ хийж байна. Саудын Арабын Хаан Салман бин Абдул-Азиз энэ долоо хоногт Москвад айлчлах гэж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын харилцааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг шинжээчид онцоллоо.
 
Эх сурвалжийн мэдээлснээр OPEC-ийн орнууд дотроос газрын тосны олборлолтоороо тэргүүлэгч Саудын Араб нь ОХУ-ын газрын тосны өрөмдлөгийн хамгийн том компани болох "Eurasia Drilling" болон байгалийн хийн "Novatek" компанийн "Arctic LNG 2" төсөлд хөрөнгө оруулж магадгүй байна. Энэ талаарх хэлэлцээ одоогоор эхний шатандаа явж байгаа аж. Хэдий тийм боловч Саудын Арабын Хаан Салман бин Абдул-Азиз ОХУ-д айлчлах үеэр талууд зарим зөвшилцөлд хүрч магадгүй байгааг эх сурвалж онцолжээ.
 
Үүнээс гадна энэ долоо хоногт Москва хотноо ОХУ-ын эрчим хүчний форум болно. Энэхүү форумд OPEC-ийн гишүүн орнуудын салбарын сайд нарын дийлэнх нь оролцох хүлээлттэй байна. Оролцогч талууд газрын тосны гарцыг танах тухай хэлэлцээрийн хэрэгжилт, үүнд тавьж буй хяналт болоод газрын тосны зах зээлийн төлөвийг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ.  
 
Эх сурвалж: Bloombergtv