09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

Их Британи болон Канад улс "Power Past Coal" хамтарсан холбоо байгуулав

2017-11-21
Их Британи болон Канад улс
Их Британи болон Канад улс "Нүүрсний хэрэглээнээс татгалзах хамтарсан холбоо" байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахад хүчин чармайлт гаргахаар дээрх хоёр улс ийнхүү харилцан тохирсон байна. Германы Бонн хотод болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хурлын үеэр Их Британи болон Канад улс "Power Past Coal" нэртэй холбооныхоо талаар танилцуулжээ.
 
Хамтын ажиллагааны хүрээнд Их Британи болон Канад улс нүүрсний эрчим хүчнээс татгалзаж, Засгийн газрынхаа бодлогоор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих үүрэг хүлээжээ. Мөн уламжлалт нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхгүй байхад санал нэгдсэн байна. Нүүрсний хэрэглээг халах зорилго бүхий тус холбоонд Финланд, Франц, Итали, Мексик, Шинэ Зеланд болон Парисын хэлэлцээрт нэгдсэн долоон улс нэгджээ. Харин АНУ, Индонез, Вьетнам зэрэг улс ирэх жилүүдэд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv