10 сарын 15 (Даваа)
Улаанбаатар 15oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 15oC (Багавтар үүлтэй)
Дархан 16oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 16oC (Багавтар үүлтэй)

Монголын зээлжих зэрэглэлийг B- эерэг болгон дээшлүүлэв

2017-11-22
Монголын зээлжих зэрэглэлийг B- эерэг болгон дээшлүүлэв
Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B-тогтвортойгоос B-эерэг болгон дээшлүүлснээ баасан гаригт мэдээлэв. Төсвийн төлөв эерэг буй нь үүнд нөлөөлжээ. Тус агентлагийнхан 2016 онд ДНБ-ий 15.9 хувьд хүрч өсөөд байсан төсвийн алдагдал энэ онд 7.3 хувь болж буурна гэж таамаглажээ.
 
Орлого нэмэгдэж, зардлаа хассанттай энэ нь холбоотой аж. Ирэх онд төсвийн алдагдал ДНБ-ий 6.5 хувьд хүрнэ гэж тэд тооцсон байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлдүүлэгчдээс ирэх жилүүдэд 3.5 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт авах боломжбүрдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн, 800 сая ам.долларын бонд амжилттай арилжихад нөлөөлжээ.
 
Манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг хийж дуусган, өнгөрсөн сарын эцсээр ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн талаар мөн дурдсан байв. Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.2, ирэх жил 4.5 хувиар өснө гэж “Fitch” агентлаг тооцжээ.