04 сарын 27 (Баасан)
Улаанбаатар 25oC (Үүлшинэ)
Эрдэнэт 19oC (Бага зэргийн бороо)
Дархан 23oC (Бороо шиврэнэ)
Багануур 25oC (Үүлшинэ)
Ханбогд 29oC (Багавтар үүлтэй)

BHP Billiton: Сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

2017-11-28
BHP Billiton: Сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлнэ
"BHP Billiton" компани сэргээгдэх эрчим хүчний салбар тэр дундаа нарны эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгдлээ. Уул уурхайн компаниудын хувьд эрчим хүчний зардлаа бууруулах мөн ялгаруулж буй бохирдлоо багасгах шаардлага тулгараад байгаа юм. Иймээс үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглах нь хамгийн зөв гэж "BHP Billiton" үзэж байна.
 
Тус компани Чили, АНУ болон Австралид нарны цахилгаан станц байгуулах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. Үүн дотор Австралийн Брисбенээс 1900 км зайд орших "Lakeland Solar and Storage" төсөл багтаж байна. "BHP Billiton" компани энэхүү төслөөрөө дамжуулан судалгаа, туршилт явуулж, туршилтын үр дүнгээ уул уурхайн компаниудтай хуваалцан хамтран хөгжүүлж, ашиглах боломжтойг онцолжээ.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv