07 сарын 17 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 22oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бага зэргийн бороо)
Багануур 25oC (Бага зэргийн бороо)
Ханбогд 35oC (Бага зэргийн бороо)

Монгол Улс 26 тэрбум ам.долларын өртэй

2017-12-04
Монгол Улс 26 тэрбум ам.долларын өртэй

Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 26 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 1.37 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнээс 8.1 тэрбум ам.доллар нь төрийн байгууллагын гадаад өр юм. Тухайлбал, Засгийн газрын гадаад өр 1.3 тэрбумаар нэмэгдэж, 6.2 тэрбум ам.доллартой дүйжээ. Тэгвэл Монголбанкны гадаад өр 175 саяар өсөж, 1.9 тэрбум ам.доллар давсан гэнэ. Банк болон бусад салбар, хөрөнгө оруулагчдын зээлийг бүхэлд нь хувийн хэвшлийн гадаад өр гэдэг. Хувийн хэвшлийн гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 143 саяар багасаж, 17.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж.

 Г.Алтангэрэл

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх