04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

24.8 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт гаргажээ

2017-12-07
24.8 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт гаргажээ

Монгол банкнаас өгч байгаа мэдээллээр өнгөрөгч 11 дүгээр сард 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үүнд  нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна.

Тодруулбал Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг  олгожээ.

Зах зээл дээрх нэг өрөө шинэ орон сууцны дундаж үнэ  өнгөрсөн сард 51 сая төгрөг, хоёр өрөө байр 71 сая төгрөг байжээ. Харин 3-4 өрөө байрны үнэ 95-116 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх