07 сарын 17 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 22oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бага зэргийн бороо)
Багануур 25oC (Бага зэргийн бороо)
Ханбогд 35oC (Бага зэргийн бороо)

“Таван толгой” компани 3.1 сая тонн нүүрс экспортолжээ

2017-12-08
“Таван толгой” компани 3.1 сая тонн нүүрс экспортолжээ

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” компани оны эхний гурван улиралд 3.1 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ онд дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа юм. "Таван толгой” компани коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байна.

Экспортын төлөвлөгөөгөө биелүүлэхэд БНХАУ-ын хилийн боомтын хязгаарлалт болон “Таван толгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэ Таван толгой компаниудад олгосон нүүрс тээврийн квотын асуудал хүндээр нөлөөлж байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. “Таван толгой” компани коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байгаа бол тээвэртэй нөхцөлөөр 75 ам.доллараар, сул коксжих нүүрсийг 35 ам.доллараар экспортлож байгаа аж. Харин орон нутгийн хэрэгцээнд жилд 100 мянга тонн нүүрсийг нэг тонныг нь 15 мянган төгрөгөөр худалджээ.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх