04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригджээ

2017-12-08
200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригджээ

Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал Д.Ганболдыг өнгөрсөн шөнө АТГ-аас саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг ямар шалтгаанаар баривчилсан талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч “Прокурорын зөвшөөрөлгүй тул манайх албан ёсны мэдээлэл өгөхгүй” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар АТГ-ынхан “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга нар гээд нийт 12 албан тушаалтныг баривчилжээ. 

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын албан тушаалтнууд бусдаас их хэмжээний авлига авч байхдаа нь АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан байна. Нийт 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан авсан байж болзошгүй байгаа аж.

Харин "Монголросцветмет"-ийн дарга До.Ганболдыг ашиггүй гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр саатуулжээ. Хятадын компанид зах зээлийн үнээс доогуур төмөрлөг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн түүнийг буруутгаж байгаа гэнэ.

Б.Ариун

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх