01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Ам.долларын ханш 2448 төгрөг болжээ

2017-12-12
Ам.долларын ханш 2448 төгрөг болжээ

Нийгэм, эдийн засгийн энэ оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийн талаар өнөөдөр /2017.12.12/ Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр төгрөгийн америк доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 2448.86 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.54 (0.6%) төгрөг суларч, өмнөх сараас 0.4 хувиар чангарсан байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 369.78 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 13.77 төгрөг буюу 3.9 хувиар суларчээ. 

Мөн төгрөгийн рубльтэй харьцах ханш 41.5 төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 3.73 төгрөг буюу 9.9 хувиар суларч, өмнөх сараас 2.5 хувиар чангарсан байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх