04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

“Эрдэнэт” үйлдвэрт аудитын шалгалт хийхээр болжээ

2017-12-12
“Эрдэнэт” үйлдвэрт аудитын шалгалт хийхээр болжээ

"Эрдэнэт”-ийн асуудлыг Засгийн газрынхаа 100 хоногт багтааж шийднэ гэсэн Хуулзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн амлалт гацаанд оржээ. Учир нь Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн долоо хоногт хуралдаж тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монгол зэс”-ийнхний нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан юм. Одоогийн байдлаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаанаар Дээд шүүх дээр хоёр шийдвэр байгаа юм. Эхнийх нь, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шийдвэр нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан бүртгэл, ТУЗ-ийн гишүүдийн томилгоотой асуудлыг анхан шатны  шүүхэд буцаасан нэг шийдвэр бий. Хоёр дахь нь Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын дээр өгүүлсэн, “Монгол зэс”-ийн нэхэмжлэлийг хангасан бас нэг шийдвэр юм. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулах маргаан Цэц дээр байгаа.

Хуулиараа Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг учир түүнийг давсан, зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийх боломж УИХ, Засгийн газрын хувьд хязгаарлагдмал болж, энэ маргаан Засгийн газрын 100 хоногоор тогтохгүйгээр цаашид үргэлжлэх нь тодорхой болжээ.

Харин Үндэсний аудитын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийхээр болжээ. Шалгалтыг ирэх оны хоёрдугаар сард багтааж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэх юм байна. Уг шалгалтын дүн, мөн Дээд шүүх, Цэцийн шийдвэрүүд тойрсон маргаан  гээд ирэх хаврын улс төрийн үндсэн сэдэв мөн л “Эрдэнэт” байх бололтой.

Эх сурвалж: itoim.mn

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх