04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

“МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогджээ

2017-12-13
“МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогджээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Болдын Цэнгэл томилогджээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас томилсон байна.

Учир нь Засгийн газрын хуралдаанаар Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Хэрлэнг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилсон юм.

Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд Дархан хотын арван жилийн 3 дугаар дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,
2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга,
2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,
2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,
2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,
2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,
2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга,
2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,
2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх,
2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

Мэдээний сэтгэгдэл


-(95.211.192.231)

2018-04-11

It sounds like you would meet that definition and viagra before pharmacy may be useful for you.

Сэтгэгдэл үлдээх