01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Энэ онд 30 сая тонн нүүрс экспортложээ

2017-12-13
Энэ онд 30 сая тонн нүүрс экспортложээ

Монгол Улс 2017 оны эхний арван сарын байдлаар нийт 40 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс 30 сая тонн нүүрсийг экспортолсон байна. Учир нь БНХАУ-ын талаас нүүрс тээвэрлэж буй автомашинуудын тоог цөөлсөн учраас экспортод гарах нүүрсний тоонд нөлөөлжээ.

Энэ асуудал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анхааран ажиллаж буй аж. БНХАУ-ын талтай нүүрс тээвэрлэх машиныг хилээр нэвтрэх тоог нэмэгдүүлэх, нүүрс тээвэрлэгч автомашины жолооч нарын хууль бус бараа, бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг оролдсон зөрчлүүдээ буулгах, 7000 гаруй нүүрс тээвэрлэж буй машиныг тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч байгаа гэнэ. 

Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа учраас эхний арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний борлуулалтаас есөн төрлийн татварт 507,8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх