01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар цахим хурал хийлээ

2017-12-14
Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар цахим хурал хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр Уул уурхай болон ашигт малтмалын улмаас эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх, яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ “Байгаль орчны доройтол, нөхөн сэргээлт бол мөнхийн сэдэв мэт яригдах болно. Тиймээс үүнд хаа хаанаа анхаарч ажиллах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж ажиллах шаардлагатай байна. Хамгийн гол нь хуулийг хэрэгжүүлж ажиллахыг шат шатны удирдлагуудад анхаарах хэрэгтэй байна” гэж онцоллоо.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх