04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

“Нүүрсний зам” цуврал гэрэл зургаар Б.Рэнцэндорж Гран-При шагналын эзэн болжээ

2017-12-15
“Нүүрсний зам” цуврал гэрэл зургаар Б.Рэнцэндорж Гран-При шагналын эзэн болжээ

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Оны шилдэг гэрэл зураг шалгаруулах "МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017" уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 80 гаруй гэрэл зурагчин 450 орчим бүтээлээ ирүүлсэн юм.

Уралдаанд ирсэн шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэн дэглэж, олон нийтэд  дэлгэн үзүүлсэн  бөгөөд ирсэн бүтээлүүдийг мэргэжлийн гэрэл зурагчдаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн, UBS телевизийн  Ерөнхий зураглаач Х.Ихбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч С.Батбаатар, МЗЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун болон гэрэл зурагчин Д.Октябрь, Л.Элбэгзаяа нар шүүжээ.

Шүүгчдийн саналаар “Нүүрс тээвэрлэлтийн зам” цуврал бүтээлээрээ ГАММА агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж шалгарч, 2017 оны Гран-При шагналын эзэн болжээ.

Б.Рэнцэндорж нь “Ройтерс” агентлагт бүтээлээ нийлүүлдэг бөгөөд гранпри авсан цуврал зургуудыг нь тус агентлаг дэлхий нийтэд цацсан билээ.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх