01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

ОУВС Монгол Улсад 79.1 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэв

2017-12-18
ОУВС Монгол Улсад 79.1 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэв

Энэ оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад 3 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрчээ.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа ба 2017 оны эдийн засгийн өсөлт таамаглалаас давж 3.3 хувьд хүрэхээр байна. Зорьж байсан тоон үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн гол шалтгаан нь нэг талаас бодлогын хэрэгжилт сайн байсан, нөгөө талаас гадаад орчин таатай байсанд оршиж байгаа юм. Хэдийгээр 9-р сард тус улсын Засгийн газар огцорч хугацааны хоцрогдол үүсгэсэн ч бүтцийн реформуудын хэрэгжилт хүчтэй байна.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ОУВС 2017 оны 5-р сарын 24-нд баталж, Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 314.5 сая буюу 425 сая ам.долларыг 3 жилийн хугацаатайгаар олгохыг зөвшөөрсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь төсвийн алдагдал болон өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, өсөлт-уналтын мөчлөгийг саармагжуулах арга хэмжээнүүдийг авч тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох замаар эдийн засгийг тогтворжуулахаар зорьж байгаа аж.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх