04 сарын 20 (Баасан)
Улаанбаатар 12oC (Бороо шиврэнэ)
Эрдэнэт 11oC (Үүл багаснa)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Бороо шиврэнэ)
Ханбогд 19oC (Бороо шиврэнэ)

Нүүрс тээврийн автомашинуудад GPS суулгана

2017-12-21
Нүүрс тээврийн автомашинуудад GPS суулгана
Хятад Улсын талаас нүүрс авах хэмжээ багассанаас хамаарч Гашуунсухайтын боомтод автомашины урт дараалал үүссэн. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тухайн орон нутагт ажиллаад ирсэн.
 
Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, уурхайг түр хугацаанд зогсоож, тээвэр зохицуулалт хийх шийдвэр 320 дугаар тогтоолоор гарсан. Тэр дагуу 160 км үргэлжилсэн цувааг багасгахын тулд тээвэр төлөвлөлтийн программ руу шилжүүлжээ. Мөн Цагаан хадны гаалийн хяналтын 14 бүс дээр нүүрсээ буулгахаар төлөвлөснөөс гадна гаалийн хяналтын бүсүүд гадна талбайгаа засаж эхэлжээ. Түүнээс гадна Цагаан хадны хяналтын бүсэд нэг цэгийн үйлчилгээний байр барьж байгаа бөгөөд ингэснээр 14 хяналтын бүсээ дэлгэцээр хянадаг, лацаа авдаг, бүрдүүлэлтээ нэг дороос авдаг болох юм.
 
Тээвэр төлөвлөлтийн программын тухайд уг программыг уурхайгаас гадна Гаалийн хяналтын бүсүүд ашиглах боломжтой гэлээ. Дашрамд дуулгахад Автотээврийн үндэсний төвийнхөн нүүрс тээврийн машинуудад GPS суулгаж, хот хоорондын  тээврийн хэрэгслийг хянадаг шиг тэнд тээвэрт явж байгаа автомашинуудыг хянах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
 
З.Гал

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх