05 сарын 20 (Ням)
Улаанбаатар 27oC (Үүлшинэ)
Эрдэнэт 18oC (Ялимгүй хур тунадас)
Дархан 19oC (Ялимгүй хур тунадас)
Багануур 26oC (Үүлшинэ)
Ханбогд 30oC (Үүлшинэ)

АМГТГ: Ил уурхайн тоног, төхөөрөмжийн 46 хувийг 10-аас дээш жил ашигласан

2018-04-09
АМГТГ: Ил уурхайн тоног, төхөөрөмжийн 46 хувийг 10-аас дээш жил ашигласан
Дотоодын ил уурхайнуудад ашиглаж байгаа тоног, төхөөрөмжүүдийн 45 хувийг БНХАУ, найман хувийг ОХУ, 10 хувийг АНУ, таван хувийг Герман, мөн таван хувийг Японы бүтээгдэхүүн эзэлж байгаа гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ. Төрлийн хувьд авто самосвал, эксковатор, хутгуурт ачигч машин зэрэг нь ил уурхайд түлхүү ашиглагдаж байгаа ажээ. Үүнээс гадна 10-аас дээш ашиглагдаж байгаа ил уурхайн тоног, төхөөрөмж 46 хувь, 5-10 жил ашиглаж байгаа нь 31 хувийг бүрдүүлж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газар онцолж байна.
 
Тоног, төхөөрөмж импортлогч компаниудын хувьд 2018 онд уул уурхайн салбарын тогтвортой байдал үргэлжилж, тоног, төхөөрөмжийн зах зээл үргэлжлэн тэлнэ гэж мэдээллээ. Уул уурхайн салбарын тогтвортой байдал 2018 онд үргэлжлэх төлөвтэй байгаа нь тоног, төхөөрөмжийн зах зээлд эерэгээр нөлөөлнө гэж импортлогч компаниуд мөн онцолж байна.
 
Энэ удаагийн "Mongolia Mining 2018" үзэсгэлэнд оролцогчдын тоо өмнөх жилээс нэмэгдсэн байна. Тухайлбал, 20 орны 130 орчим компани оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv