11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Tian Poh Resources: "Модун", "Нүүрст" төсөлд тулгуурлан хий үйлдвэрлэхээр зорьж байна

2018-04-09
Tian Poh Resources:
        Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Tian Poh Resources” компани 2017 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани Монгол Улсын Эрчим хүчний яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Ингэснээр "Модун" нүүрсний талбайдаа тулгуурлан нүүрснээс эрчим хүч гаргах, нүүрснээс хий гаргах үйлдвэр болон эрчим хүч, хийн түгээлтийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын хийн хоолойн сүлжээ байгуулах зэрэгт хамтран ажиллах суурийг тавьсан гэж “Tian Poh Resources” компани онцолж байна.
 
Үүнээс гадна Шенженийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Shenwu Environment Technology” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ нь Улаанбаатар хотоос 100 км-ийн зайтай байрлах "Нүүрст" төсөлд тулгуурлан нүүрснээс хий үйлдвэрлэх төсөлд стратегийн түвшинд хамтрахад чиглэж байгаа юм. Энэхүү төсөл 2020 он гэхэд бүтээн байгуулалтынхаа эхний шатанд Монгол Улс болон БНХАУ-ын зах зээлд хий нийлүүлэх зорилт тавьжээ.
 
“Tian Poh Resources” компани 2017 онд нэг сая орчим ам.долларын алдагдал хүлээсэн аж. Мөн 2017 оны эцэс гэхэд бэлэн мөнгөний үлдэгдэл нь 2.2 сая ам.доллар болжээ. Өнгөрсөн онд тус компани 193.2 сая ширхэг хувьцаа гаргаж, 3.8 сая ам.долларын санхүүжилт татсан байна. Цаашид Монгол дахь хайгуулын ажлаа үргэлжлүүлж, гол төсөл болох "Модун" нүүрсний талбайн үйл ажиллагааг шат ахиулахаар төлөвлөж байгаа ажээ.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv