09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

Бахрейн улс 90 жилийн дараа газрын тосны хамгийн том ордоо илрүүллээ

2018-04-09
Бахрейн улс 90 жилийн дараа газрын тосны хамгийн том ордоо илрүүллээ
Персийн булангийн эрчим хүчний салбарын жижиг тоглогчдын нэг гэгдэх Бахрейн улс өмнө байгаагүй хамгийн том газрын тосны орд газраа илрүүлсэн талаар албан эх сурвалж мэдээллээ. Шинээр илрүүлсэн орд нь Бахрейн улс 1932 онд газрын тос олборлож эхэлснээс хойш хамгийн том ордод тооцогдож байна. Шинэ ордын нөөц улсын хэмжээнд батлагдсан нийт газрын тосны нөөцөөс давна гэж Бахрейны Төрийн мэдээллийн агентлаг онцолжээ.
 
Хэдий тийм боловч одоогоор тодорхой тоон мэдээлэл гараагүй байгаа аж. Тус улсын эрчим хүчний салбар нь дэлхийн томоохон тоглогчидтой харьцуулахад жижигт тооцогддог юм. Бахрейн улс газрын тосны экспортоор тэргүүлэгч Саудын Араб болон шингэрүүлсэн байгалийн хий хамгийн ихээр нийлүүлдэг Катарын дунд байрладаг, ойролцоогоор 124.6 сая баррель газрын тосны нөөцтэй ажээ. Саудын Арабын байгалийн хийн нөөц 266.5 тэрбум баррель, харин Катарын байгалийн хийн нөөц 24.3 их наяд куб метрээр хэмжигдэж байна.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv