07 сарын 18 (Лхагва)
Улаанбаатар 26oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 23oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бороо шиврэнэ)
Багануур 25oC (Түр зуурын бороо)
Ханбогд 36oC (Бага зэргийн бороо)

Xanadu Mines: “Хармагтай” ордод зэс порфирын шинэ талбай илрүүллээ

2018-04-19
Xanadu Mines: “Хармагтай” ордод зэс порфирын шинэ талбай илрүүллээ
        Өмнөговь аймгийн нутагт байрлах “Хармагтай” ордод хийж байгаа хайгуулын үеэр порфир зэсийн шинэ талбайг олж илрүүлсэн талаараа “Xanadu Mines” компани мэдээллээ.
"Зараа" гэж нэрлэгдэж байгаа энэхүү талбайд 316 метрийн гүнд 0.32 хувийн агууламжтай зэс, 458 метрийн гүнд тонн хөрс тутмаас 0.26 грамм алтны илэрц олдсон байна. Цаашид өрөмдлөгөө үргэлжлүүлж 1200 метрт хүргэхээр төлөвлөжээ.
 
Эцсийн шинжилгээг тавдугаар сарын эхээр гаргана гэж тус компани мэдээллээ. “Хармагтай” талбайд 2018 оны туршид хайгуулаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржийн пүрэв гарагийн арилжаа эхлэх үед 8.11 хувиар өсөж, 0.02 австрали доллар боллоо.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv